С.БАЯРЦОГТ: Оюутолгойн гэрээг байгуулсан УИХ, Засгийн газрын нэрийн өмнөөс МОНГОЛЧУУДДАА БАЯР ХҮРГЭЕ!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-03-14

Хөгжлийн банкны түр хорооны нотлох баримтыг хянан шалгах нээлттэй сонсголд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан, Сангийн сайд асан С.Баярцогт оролцож байна. Тэрбээр "Хөгжлийн банкны хэргийг шалгах түр хорооны хуралдаанд намайг урьж оролцуулсанд талархалтай байна. Асуудлаас гадуур нэг зүйлийг онцлоод хэлье. 14 жилийн өмнө Монголчууд Оюутолгойн гэрээг хийсэн. Өнөөдөр Оюутолгойн гэрээнд заасны дагуу ГҮНИЙ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ дуусаж бүтээгдэхүүнээ гаргаж, зэсээ олборлож эхэллээ. Энэ гэрээ Монголчуудын гурван их хурал, таван Засгийн газар дамжиж амжилттай хийгдсэн. Ийм баярт өдрийг тохиолдуулаал Оюутолгойн гэрээг байгуулсан УИХ, Засгийн газрын нэрийн өмнөөс МОНГОЛЧУУДДАА баяр хүргэе! гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.151.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.