Багануур дүүргийн мал бүхий иргэдийн анхааралд
Үйл явдал
/
2022-12-10
Багануур ХК нь стратегийн нүүрс олборлож төвийн эрчим хүчний системд нийлүүлэх, улс орноо цахилгаан эрчим хүч, дулаанаар хангах чухал үүрэгтэй ажилладаг.
 
Үйлдвэрлэлийн тасралтгүй жигд, аюулгүй ажиллагааг хангах, үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс дүүрэг орон нутгийн иргэд, мал амьтныг хамгаалах, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Уурхайн эдэлбэр газарт хориотой бүс” тогтоон Багануур дүүргийн Засаг даргын 2007 оны 228 тоот захирамжаар баталгаажуулан ажилладаг билээ.
Энэхүү захирамжийн дагуу хориотой бүсэд иргэд зөвшөөрөлгүй нэвтрэх, мал бэлчээх, бүсийн хилээс 500м дотор айл буухыг хориглосон байдаг тул иргэд дээрх шаардлагыг биелүүлж, өөрийн эзэмшлийн малаа хориотой бусрүү бэлчээрлүүлэхгүй байх арга хэмжээг авч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү.
Үйлдвэрлэл явагдаж буй орчин нь тоосжилт ихтэй, том оврын машин механизм, төмөр замын хөдөлгөөн их, тэсэлгээний ажил байнга хийгддэг. Мөн цасанд дарагдсан нүх, суваг, шуудуу ихтэй тул хариулагагүй малд өндөр эрсдэлтэй болохыг анхааруулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.5.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.