Гурван настай хүү найм дахь өдрөө ухаангүй байна
Үйл явдал
/
2023-03-14
Ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн гэх гурван настай хүү ГССҮТ-д найм дахь өдрөө ухаангүй, эмчлүүлж байна.

Хүүгийн ээжийг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт 48 цаг саатуулсны дараагаар сулласан.

Хүүхдийн гэмтэл бэртлийн тухай ГССҮТ-өөс тодоруулахад: "Хүүхэд хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын хугаралтай, баруун шууны хугаралтай, шулуун гэдэсний орчим няцрал ихтэй, тархины хүнд гэмтэлтэ, ухаан ороогүй хэвээр байна. Биеийн байдал хэвэндээ байгаа” гэв. Хүү амьсгалын аппаратанд долоо дахь өдрөө эмчилгээ хийлгэж байгаа ч сэргээгүй байгааг тус эмнэлгээс тодрууллаа.

Харин эх сурвалжийн мэдээлснээр хүүг эмнэлэгт хүргэсэн гэх ээжийнх нь хамтран амьдрагч М.Э эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шалгаж байгаа ажээ. Эргэн сануулахад М.Э-г шүүхээс орон байрны залилан хийсэн гэм буруутайд тооцож байв. Гэвч шүүхийн шатанд оргон зайлсны улмаас шүүхээс захирамж гарч тухайн этгээдийг эрэн сурвалжилж байсан билээ. Тэрбээр нийт 130 гаруй иргэнээс нэг тэрбум гаруй төгрөгийн залилан хийсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.55.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.