Б.ЖАВХЛАН: Гүний уурхайдаа нэгэнт бид хүрлээ, үүнээс цааш эргэж буцах юм байхгүй
Үйл явдал
/
2023-03-15
"Оюу толгойн" гүний уурхайн олборлолтын нээлт боллоо. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлангаас усны болон, эдийн засгийн асуудлаар тодрууллаа. 

 

Сангийн сайд Б.Жавхлан" Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ямар байх вэ? гэдгээс шалтгаална. Бүтээн байгуулалт уул уурхайн технологийн хувьд үнэхээр түүхэн үйл явдал боллоо. Гүний уурхайдаа нэгэнт бид хүрлээ, үүнээс цааш эргэж буцах юм байхгүй. Одоо байгаа зэсийн ханшаар харах юм бол  дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2028-2036 оны хооронд 2-3 дахин нэмэгдүүлэх хамгийн том хөшүүрэг бол оюу толгойн уурхай болно гэж харж байна.

Мөн үүнийг дагаад өнөөдрийн байгаа ханшаар тооцоход төсөвт төвлөрүүлэх хөрөнгө бол 2-3 дахин нэмэгдэх бүрэн боломжтой. Зөвхөн төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгөөр хязгаарлаж харж болохгүй. Эдийн засаг, нийгмийн талын маш олон ач холбогдолтой төсөл юм.

Өнөөдөр гэхэд оюу толгой жилдээ доод тал нь 200 сая долларын дотоодын эх оронч худалдан авалтыг хийдэг, 10-15 мянган ажилтанд ажлын байр бий болгож байгаа, монголын баялаг бүтээгч нарыг дэлхийн стандартад нийцсэн, уул уурхайд нийлүүлдэг туслан гүйцэтгэгч нарыг бэлтгэдэг үүрэг хариуцлагатай.

Мөн хамгаалалт аюулгүй байдлын орчинг гайхалтай бүрдүүлсэн газар  бол оюу толгойн уурхай. Энэ нь аюулгүй байдлынхаа хүрээнд дэлхийд энэ төрлийн уурхайнуудтай харьцуулбал эхний гуравт ордог нь монголчуудын уул уурхайн салбарт ажиллаж байгаа шинэ боловсон хүчнүүдийг дэлхий стандартад нийцэхүйц бэлтгэж байна гэсэн үг. 

Олон эдийн засгийн сувгаар цаашид монгол улсад өгөх өгөөж нь улам нэмэгдэнэ л гэж ойлгох хэрэгтэй. Оюу толгойн цахилгаан эрчим хүчний хувьд монголын талын эрчим хүчийг нийлүүлэх үүргийг гэрээндээ тусгаж үүрэг хүлээсэн байгаа.

Эрчим хүчний эх үүсвэрийн хувьд олон улсын туршлагууд нэлээн орж ирж байна. Ойрын хугацаанд оюу толгойн эрчим хүчийг нийлүүлэх, удахгүй оюу толгой, таван толгойн дулааны цахилгаан станцын тендер зарлагдаж бүтээн байгуулалтын ажил нь хийгдээд явна. Засгийн газар шийдвэрээ ч гаргасан, эргэлт буцалт байхгүй. Оюу толгойн талаас ч гэсэн цаг хугацааны хувьд шаардаад хүлээж байгаа.

Амнатын гол төсөвт хүлээдэг үүрэг бол ирээдүйн өв санд бүрдүүлдэг. Ковидын үед ирээдүйн өв сангаасаа хүүхдийн мөнгөө санхүүжүүлсэн гээд яг хүнд үеүдэд түүхэн үүргээ гүйцэтгэж байгаа төсөв дээр оюу толгойгоос орж ирж байгаа орлогууд бол дангаараа 40 гаруй хувийг эзэлж байна.

Усны асуудал дээр говийн бүс нутагтаа аль болох ээлтэй байхаар цөлжилт, усгүйжилтийн асуудал дээр дэлхийн стандартад нийцсэн үр дагавар гаргахаар шийдсэн гэдэг дүгнэлтэд хүрсэн" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.36.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.