АТГ-аас "Нүүрсний хулгай" гэх хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ
Үйл явдал
/
2023-03-15
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Нүүрсний" гэх хэргийн шалгалтын явцын талаар  мэдээлэл хийлээ.

Тус хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Нэр бүхий 6-7 УИХ-ын гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулахад бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл үүсэж байгаа.

Өнөөдрийн байдлаар бид мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзэн тэдний бүрэн эрхийн асуудлыг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад мөн эрүү үүсгэж яллагдагчаар татсан. Тэрбээр 2022 оны ХОМ-ээ мэдүүлээгүй, УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргасан байгаа. Энэ асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх байх гэж харж байна" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.59.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.