Хойд эцэгтээ зодуулсан хүү "НАЙМ" дахь өдрөө ухаан ороогүй, биеийн байдал хүнд хэвээр байна
Үйл явдал
/
2023-03-15
Хойд эцэгтээ зодуулж, ГССҮТ-д 8 дахь өдрөө ухаангүй хэвтэж буй 3 настай хүү бэлгийн хүчирхийлэлд мөн өртсөн байж болзошгүй байна. Учир нь хүүгийн аануус урагдалтай гэх онош нэмж тогтоогдсон.


Хохирогч хүүгийн ээж Л гэгч нь ааваас нь салаагүй бөгөөд хүүгийн аав уурхайд ажиллаж байх хугацаанд нь хүчирхийлэгчтэй нууц амрагийн харилцаатай байж, гэрээрээ авчирдаг байжээ.

Харин хүчирхийлэгч Э гэгч нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д зааснаар хүний биед хөнгөн гэмтэл учруулах зүйл ангиар ял шийтгүүлж байсан. Мөн залилах гэмт хэргээр торгуулж байсан этгээд байжээ. 2022 оны 11-р сард ээжтэй нь танилцаж, 2023 оны 01-р сараас хамт амьдарч эхэлсэн байна.

Хүүг 03-р сарын 06-нд зодож, хүчирхийлсэн ч эмнэлгийн тусламж үзүүлэлгүй хоёр хоног нуун дарсан байна. Мөн энэ хугацаандаа бөө дээр авч очсон байна. Харин хүү ухаан алдсаны дараа эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмнэлгийн байгууллгаас цагдаад мэдээлсэн байдаг 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.144.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.