Ахмад уурхайчдадаа хүндэтгэл үзүүллээ
Үйл явдал
/
2023-02-21
Багануур ХК жил бүр цагаан сарын баярын өмнө ахмад уурхайчдадаа сар шинийн баярын бэлэг өгдөг уламжлалтай. Энэ жил компанийн харъяалалтай 497 ахмадад баярын бэлэг өгч, 14 ахмад уурхайчинд компанийн удирдлагууд тусгайлан хүндэтгэл үзүүлж, уул уурхайн салбарын 100 жилийн ойн медаль гардууллаа.
Улиран одож буй бар жилд манай ахмадуудаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цолоор 2, Сүхбаатарын одонгоор 1, Гавъяат уурхайчин цолоор 2, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор 1 эрхэм шагнуулсан баярт үйл явдлууд болсон. Залуу халуун насныхаа хөдөлмөр зүтгэлийг эх орон, элгэн түмнээ илч дулаанаар найдвартай хангах үйлсд зориулан ажилласан тэдэнд маань төр засаг өндөр дээд шагналаа хүртээсэнд уурхайчин хамт олон нь баярлаж буй.
Багануур ХК-ийн нийт ахмад уурхайчид, азай буурлууд та бүхэндээ угтан золгож буй “Үзэсгэлэн болгогч” хэмээх XVII жарны усан туулай жилийн сар шинийн баярын мэндийг дэвшүүлж, эрүүл саруул, энх тунх, урт насалж, удаан жаргахын ерөөл дэвшүүлье.
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУЛГУУР УУРХАЙ БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙН УУРХАЙЧИН ХАМТ ОЛОН.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.163.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.