Багануур ХК, Багануур дүүрэгтээ үндэсний спорт шагайн харвааг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж байгаа уурхайчин харваачдадаа баяр хүргэе
Үйл явдал
/
2023-02-21
Багануур ХК-ийн 45 жилийн ой, Уурхайчин спорт цогцолборын 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан Шагайн харвааны тэмцээн 2023.02.17-ны өдөр болов. Тус тэмцээнд 6 багийн 50 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорьлоо.
Тэмцээний тэргүүн байранд Аймгийн гоц мэргэн Д.Нямдалай ахлагчтай Нүүрс бутлан ачих хэсгийн баг, дэд байранд Монгол Улсын Гарамгай мэргэн Н.Цэрэнжав ахлагчтай Засварын хэсгийн баг, гутгаар байранд Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Б.Алтансүх ахлагчтай Ус шүүрүүлэх хэсэг, Захиргааны хамтарсан баг тус тус шалгарлаа.
Багануур ХК, Багануур дүүрэгтээ үндэсний спорт шагайн харвааг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг бусдад үлгэрлэж байгаа уурхайчин харваачдадаа баяр хүргэе. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.178.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.