“АЛДАРЫН ЗАМНАЛААР” явган аяллыг амжилттай зохион байгууллаа
Үйл явдал
/
2023-03-15
МЦНХ, “ЗӨВ ХАНДЛАГА, ЭРХЭМ АНДУУД” гишүүн ТББ-тайгаа хамтран ЗХЖШ, ҮБХИС, Зэвсэгт хүчний 310, 015, 032 дугаар ангиуд, Монгол цэргийн музей, Соёмбо редакцын дэмжлэг оролцоотойгоор “АЛДАРЫН ЗАМНАЛААР” явган аяллыг амжилттай зохион байгууллаа.

Явган аялалд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Цагдаа, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын ахмадууд, БЗД-ын 016 дугаар хорооны ахмадын хороо, ҮБХИС, ДХИС-ын оюутан залуусын төлөөлөл зэрэг 20 гаруй байгууллагуудын 250 гаруй хүн оролцлоо.

Явган аяллын нээлтийг Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит ҮБХИС дээр зохион байгууллаа. Сургуулийн удирдлага аялалд оролцогчдыг хүлээн авч, сургуулиа танилцуулж, жагсаалын үзүүлэх тоглолтуудыг үзүүллээ   

Явган аялагчдын түр амралтыг Жанжин Д.Сүхбаатарын төрсөн газар Амгалан дахь Жанжины дурсгалын цогцолборт зохион байгуулж, аялагчдад Д.Сүхбаатарын түүхэн баримтат киног үзүүлж, эрүүл зөв хоолоор дайлж, Монгол цэргийн музейн тайлбарлагч дурсгалын цогцолборыг танилцуулж, дурсгалын зураг татууллаа.

Явган аяллын хаалтыг Жанжин Д.Сүхбаатарын алба хааж байсан Хужирбуланд одоогийн Зэвсэгт хүчний 015 ангийн байрлалд зохион байгууллаа.

Ангийн удирдлага Л.Сүхбаатарын алба хааж байсан дурсгалт газрууд, ангийнхаа тухай танилцуулж, Жанжин Д.Сүхбаатарын дурсгалын хүндэт самбарт цэцэг өргүүлж хүндэтгэл үзүүллээ.

Явган аяллыг “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг дэмжиж эрүүл амьдрах, зөв эрүүл хоолоор хооллох, залуу үеийнхэнд эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, түүхэн дурсгалт газруудыг сурталчлах зорилготой уялдуулан зохион байгууллаа.

Явган аяллыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн байгууллага, хамт олонд баярлалаа.

 

Монгол цэргийн нэгдсэн холбоо

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.249.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.