“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын ажлын хэсгийн 60 дугаар хуралдаан болов
Үйл явдал
/
2022-11-09
Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Ажлын хэсгийн 60 дугаар хуралдаан өнөөдөр /2022.11.08/ боллоо. Хурлыг нээж УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Бямбадагва үг хэлсэн.
Тэрээр ОҮИТБС-ын хүрээнд тавьсан зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан заалтууд хэрэгжихэд түлхэц болох юм. Мөн орон нутагт зохион байгуулагдсан хэлэлцүүлэг, зөвлөгөөнөөс ирүүлж буй санал санаачилгуудыг сайтар судлан үзэж, холбогдох байгууллагуудад хүргүүлж, мэдээллээр ханган, харилцан уялдаатай ажиллах, ОҮИТБС-ыг цаашдаа олборлох салбарын нээлттэй мэдээллийн сан болгон хөгжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв.
Өнөөдрийн хурлаар ОҮИТБС-ын 2021 оны урьдчилсан нэгтгэл тайлан болон 2022 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийн явц, 2023 оны ажлын төлөвлөгөөний төслийг Ажлын албанаас танилцуулж, хэлэлцүүлэг, санал шүүмжлэл өрнүүлж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Хуралд УУХҮЯ, БОАЖЯ, Авилгатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Бороо гоулд ХХК, Рио Тинто Монгол ХХК, Оюу толгой ХХК, Петроайна Дачин тамсаг ХХК, Багануур ХК, МУУҮА, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, Нээлттэй нийгэм форум, ТАН-эвсэл, Захиргааны шинэ санаачилга ТББ, Монголын байгаль эх аврал сан, Монголын байгаль орчны иргэний зөвлөл зэрэг төрийн болон хувийн хэвшлийн, төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын 21 төлөөлөл оролцсон юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.103.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.