ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ
Үйл явдал
/
2023-03-15

09.00 цагт: Төрийн ордонд: 

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол 3 дахь өдрөө үргэлжилнэ. 

10.00 цагт: Төрийн ордонд

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган нээгдэнэ.

-Засгийн газрын хуралдаан болно.

11.40 цагт: “Чингис хаан” музейн Хүндэтгэлийн танхимд

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит яруу найргийн “Тэнгэрийн хүү” улсын хоёрдугаар наадам болно.

11.00 цагт: Эрх чөлөөний талбайд “

Ухаалаг хэрэглэгч-Цэвэр эрчим хүч” нээлттэй өдөрлөг болно.

12.00 цагт: Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын "Нэг цонхны үйлчилгээ"-ны танхимд

Цахим гадаад паспорт олгох үйл ажиллагааны нээлт болно. 

13.00 цагт: Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд

“Хамаг монголчууд бүү мартагтун” баримтат контент нэвтрүүлгийн хоёр дахь цувралын нээлт болно.

18.00 цагт: СТӨ-нд

“Шөнө буусан аадар” жүжгийн нээлт, улаан хивсний ёслол болно.

13.30-20.30 цагт: “Степпе Арена” мөсөн өргөөнд

Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилнэ. Гурав дахь тойргийн тоглолтын хуваариар манай улсын баг өнөөдөр 17.00 цагт Туркменистан улсын багтай таараад байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.9.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.