Т.Доржханд: Энэ удаагийн хаврын чуулган ТҮҮХЭНДЭЭ МАШ ХҮНД чуулган байх болно
Үйл явдал
/
2023-03-16

2023 оны УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулган Монгол улсын түүхэнд хамгийн хүнд, эргэлтийн шийдвэрийг гаргах учиртай чуулган гэдгийг онцолж хэлмээр байна. Монгол Улсын түүхэнд тохиолдож байгаагүй авлигын хэрэг болон Хөгжлийн банкны хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар хэлэлцэнэ. Нүүрсний хэргийн түр хорооны асуудлыг тун удахгүй яригдана. 

Энэ хаврын чуулганаар авлига, хээл хахуулд идэгдсэн энэ нийгмээрээ байх юмуу эсвэл тогтолцоогоо өөрчлөх юмуу гэдэг нь яригдана. 2019 оны ҮХНӨ-өөр ээлжит сонгуулиас нэг жилийн өмнө ямар нэгэн томоохон өөрчлөл хийхгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй. Суурь нь өөрчлөгдөхгүйгээр хэдэн нөхдүүдийг шоронд явуулаад байдал өөрчлөгдөхгүй. 

Дэлхий 2 хуваагдаж байна. Ардчилсан орнууд болон авторитар дэглэмтэй улс орнуудын хооронд эдийн засгийн тулаан болж байна. Тиймээс Монгол Улс сонголтоо хийх хэрэгтэй. Манай улсын хувьд 30 жилийн өмнө Ардчиллыг сонгосон, үүнийгээ хөгжүүлээд явах ёстой. Яг одоо бидэнд үүлэн чөлөөний нар ийм л боломж байна. Үүнийг алдвал Монгол Улс өмнөх 30 жилийнхээ алдааг цааш тээсээр л явна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, парламентын тогтолцоо дархлаа, УИХ-ын гишүүдийн тоо, 76 тойргийг 1 тойрог болгох, томоохон бүтээн байгуулалтаа шийдэж чадах эсэх зэрэг томоохон асуудлууд яригдана. Хөгжлийн гацаа нь өнөөдрийн засаглалын асуудал. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.5.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.