СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван настай охин "Цэцэрлэгтээ явахгүй" хэмээн эсэргүүцэж, цонхоор үсэрсэн хэрэг гарчээ
Үйл явдал
/
2023-03-16
Завхан аймгийн Улиастай суманд цэцэрлэгийн хүүхэд цонхоор үсэрсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал,Завхан аймгийн Улиастай сумын нэгдүгээр цэцэрлэгт хүмүүжиж байсан таван настай, эмэгтэй хүүхэд "Цэцэрлэгтээ явахгүй" хэмээн эсэргүүцэж, цонхоороо үсэрсэн хэрэг энэ сарын 13-ны өдөр гарсан байна. Охиныг эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхэд ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй байсан талаар эх сурвалж мэдээллээ. Харин цэцэрлэгийн зүгээс энэ талаарх мэдээллийг хуулийн байгууллагад бүртгүүлээгүй байсан аж. Тиймээс уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.255.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.