СУРВАЛЖИЛГА: "ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨРЛӨГ"-өөр Улаанбаатар хотыг утаанаас салгах олон шинэ технологиудыг танилцууллаа
Үйл явдал
/
2023-03-16
1985 оноос эхлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр хэмээн зарласнаас хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ 38 дахь жилдээ тэмдэглэж байна.

Тайлбар байхгүй.

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг “Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” гэсэн уриан дор хэрэглэгчдийг чадавжуулах сэдвээр ШӨХТГ, Төрийн захиргааны дээд байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс хамтран зохион байгууллаа.

Уг өдөрлөг нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, сэргээгдэх буюу цэвэр эрчим хүчийг эх орондоо нутагшуулах, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих, ногоон технологийн шийдэл болон аж ахуйн нэгжүүдийг танилцуулах зорилгоор зохион байгуулагдлаа.

Тайлбар байхгүй.

Энэхүү өдөрлөгийг Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газраас зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл хэрэглэгчийн гомдол хүсэлт мөн түүнийг хэрхэн түргэн шуурхай шийдвэрлэж ажилладаг талаар ШӨХТГ-ын менежер Н.Ганхүлэгээс тодрууллаа.

ШӨХТГ-ын менежер Н.ГАНХҮЛЭГ:

Тайлбар байхгүй.

Манай байгууллагын гомдол санал хүлээн авах 115 дугаарт өдөрт 15-20 болон түүнээс дээш дуудлага тогтмол ирдэг.

115 дугаар, чатбот, e-mongolia аппликейшнээр дамжуулан иргэдээс ирсэн шат шатны байгууллагуудын гомдол хүсэлтийг шийдвэрлэдэг. Орон сууц контортой холбоотой гомдол, цахилгаан дулаантай холбоотой гомдол мөн үүрэн холбооны операторуудын дата, нэгжтэй холбоотой мэдээлэл, гомдол их ирдэг. Сүүлийн үед жижиглэнгийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэх гомдол мэдээлэл их ирэх болсон. Тухайн бараа болгон дээр бид хяналт тавьж ажиллаж боломжгүй. Томоохон монополь зах зээлд хяналт тавьж ажилладаг.

Тээврийн үнэ бууж байгаа учир эрүүл зах зээл бол тээврийн үнэ буурахад бараа бүтээгдэхүүний үнэ ч буурдаг зарчимтай. Гэтэл манай зах зээлд тэгэхгүй байна. Бараа бүтээгдэхүүний үнийг бууруулж эрүүл зах зээл бий болгоход хэн бүхний оролцоо маш чухал байна. Өөрсдөө ч сайн шаардах хэрэгтэй” хэмээлээ.

Улаанбаатар хотын утаа иргэдийн хоолойд хутга тулгаж буй мэт тулгамдаад байгаа асуудлуудын нэг мөнөөсөө мөн. Утааг бууруулах гол шийдэл нь хийн түлшийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэх хэмээгээд байгааг хэн бүхэн ажран сонсож байгаа бизээ. Тэгвэл уг хийн түлшний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж буй “ГАЗКОМ” компаний хамт олноос бүтээгдэхүүний талаар тодруулллаа.

ГАЗКОМ” ХХК-ийн инженер Б.АЛТАНСҮМБЭР: Манай байгууллага нь хийн халаалтын тоног төхөөрөмж, баллон, хийгээр ажилладаг хувцас хатаагч, пуужин зэрэг бүтээгдэхүүн борлуудаг.

Одоогийн байдлаар манай байгууллага нь 139, 129, 292, 114, 127-р сургууль, гал унтраах дөрвөн анги, Баянхошууны 10 айл өрх, аж ахуйн нэгж зэргийг халаалтыг зохицуулсан.

Улаанбаатар хотын утааг арилгахад хийн түлш маш үр дүнтэй шийдэл мөн. Бойлуураас гарч буй хаягдал бүтээгдэхүүн нь нүүрстэй харьцуулахад CO2 бараг ялгарахгүй.

Тайлбар байхгүй.

Манайх пропон газ нийлүүлдэг. Япон улсад үйлдвэрлэгдсэн тоолуур нь өөр дээрээ ухаалаг мэдрэгчтэй, газар хөдлөлт болон хийн даралтын зөрүүнд өөрийгөө автоматаар хаадаг. Мөн онцгой байдлын дохиололтой. Гал гарах, шугам хоолойноос бага болон их хэмжээний хий алдагдахад автоматаар хаагддаг. Ийм шинэчлэгдсэн технологитой учир иргэд айж эмээгээд байх шаардлагагүй.”

Тайлбар байхгүй.

Жилийн дөрвөн улирал тэр дундаа хүйтний улирлыг эрчим хүч чүү ай даван туулдгийг бид бүхэн сайн мэднэ. Тэгвэл сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлтийн талаар Эрчим хүчний Үндэсний төвийн Ахлах инженерээс тодрууллаа.

ЭХҮТ-ийн Сэргээгдэх Эрчим Хүчний хэлтсийн ахлах инженер Б.ДАВААНЯМ:

Тайлбар байхгүй.

Манай байгууллагын зүгээс эрчим хүчний байгууллага баригдаж байх явцад нь техник, төсвийн хяналт хийдэг. Эрчим хүч хэмнэх хамгийн энгийн жишээ гэхэд л айл өрх бүр улайсдаг чийдэнгээ лед гэрлээр солих, зурагтаа байнгын асаалттай байлгадгаа больж, утас цэнэглэгчээ салгах зэрэг ойр орчимдоо зөв хэвшлийг бий болгоход цахилгаан эрчим хүчийг маш сайн хэмнэж чадна. Цахилгаан хэрэгслээ сонгохдоо А+ гэсэн цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж сонгох зэрээр айл өрхүүд эрчим хүчээ хэмнэж болно. Манай хотын хувьд цахилгаан эрчим хүчээ хэмнэх зайлшгүй шаардлагатай түвшинд хүрсэн. Өвлийн хүйтний улиралд бол дотоодын эрчим хүчний нөөцийг тултал нь ашигласан. Дээр нь ОХУ-аас импортоор эрчим хүч авч байгаа шүү дээ. Тиймээс айл өрх бүр эрчим хүчээ хэмнэх л шаардлагатай л даа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.124.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.