ҮЙЛ ЯВДАЛ: ЦХХХ-ны сайд Н.Учрал “Цахим Улаанбаатар төсөл”-ийн талаар мэдээлнэ
Үйл явдал
/
2023-03-16

08:00 цагт Яармаг дахь Нийслэлийн засаг захиргааны цогцолборт нийслэл дэх Төрийн албаны ерөнхий шалгалтын нээлт болно. 

09.00-16.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд

Монгол Улс-БНХАУ-ын бизнес эрхлэгчдийн форум болно. 

09.00 цагт: Төрийн ордонд

 Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол үргэлжилнэ. 

10:00 цагт: ЦХХХ-ны сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар “Цахим Улаанбаатар төсөл”-ийн талаар мэдээлнэ. 

10.30 цагт: Цаг уур орчны шинжилгээний газрын хурлын зааланд

БОАЖЯ-тай холбоотой олон нийтийн сүлжээнд гарч буй мэдээллүүдэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцон хариулт өгөх хэвлэлийн хурал зарлажээ.  

11.00 цагт: АН-ын төв байр /Шонхор тауэр/ -т  тус намын 4/11 мэдээллийн цагаар Орлогын тэгш бус байдал, хууль шүүхийн байгууллагын хууль бус үйл ажиллагаа, намын дотоод болон бусад асуудлаар мэдээлнэ. 

13.30 цагт: “Блью Скай” зочид буудалд

Монгол Улс дахь олон улсын хөгжлийн түншлэгчидтэй хийх ээлжит уулзалттай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.232.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.