СУРВАЛЖИЛГА: “ЭР ХҮН УЙЛДАГГҮЙ” гэх хэвшмэл ойлголтыг үл хайхран, ЧИХЭВЧЭЭ ЗҮҮ!!!
Үйл явдал
/
2023-03-17
Өмнөх долоо хоногт Б.Явуухулан, С.Зориг, Марко Поло зэрэг УБ хотын бүх хөшөөнүүд, тэр тусмаа эрэгтэй хөшөөнүүдэд чихэвч зүүгээд байсан юм. Энэ нь эрчүүддээ “Нийгмийн хэвшмэл ойлголтыг үл сонсъё” гэдэг мессэжийг хүргэх нэг хэлбэр байжээ.

 “МОНОС ХҮНС” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал П.Тодрол:

Зургийн тодорхойлолт алга байна.

Улаанбаатар хотын хөшөөнүүдэд цэнхэр чихэвч зүүсэн нь олон нийтийн анхаарлыг татах зорилготой байсан. Монголчууд эрэгтэй болон эмэгтэй хүүхдийг хүмүүжүүлэхдээ ялгавартай ханддаг. Эрэгтэй хүүхдүүд, эрчүүд энэ хэвшмэл ойлголтыг үл сонсож УЙЛМААР БАЙГАА БОЛ УЙЛЖ, ХЭЦҮҮ БАЙГАА ЗҮЙЛСЭЭ ХЭЛЭХ хэрэгтэй гэсэн санааг илэрхийлсэн юм.

Эдгээр үгийг сонсож өссөн эрэгтэй хүүхдүүд СЭТГЭЛ ХӨДЛӨЛ, ГОМДЛОО ИЛЭРХИЙЛЭХЭЭ БОЛЬЖ, хойш тавьсаар ирээдүйд хаалттай нэгэн болж өсдөг. Мөн өвдөх, шаналах, уйлах мэдрэмжээ ч нуусаар хатуу, чанга эр хүн болж өснө. Тэсвэр, тэвчээртэй, хатуу чанга гэдэг тодорхойлолтын ард ямар үр дүн бий болж буйг эрэгтэйчүүдийн статистик мэдээллүүд илтгэж байна. Тиймээс "Монос Хүнс" ХХК өөрийгөө хайрлан, эрүүл мэнддээ анхаарахыг эрэгтэйчүүдэд уриалах “Хэнэгтэй Монгол Эр хүн” нийгмийн нөлөөллийг төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор дөрөвдүгээр эмнэлэгтээ хамтран ажиллаж байна.

Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66.1 эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.8 буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нь 9.7 байна. Энэ нь дэлхийн дунджаас даруй 2 дахин их байгаа төдийгүй эрчүүдийн бараг 60% нь 60 наснаасаа өмнө бурхан болдог гэх эмгэнэлтэй тоо баримтууд бий.

Эдгээрийн суурь шалтгаан нь эр хүн уйлж болохгүй, баашилж болохгүй, эрэгтэй хүн хүчтэй, гүргэр, гүндүүгүй байх ёстой зэрэг монгол эрчүүдэд багаас нь суулгадаг хэвшмэл ойлголтоос үүдэлтэй. 

Монгол Улсын 15-64 насны эрэгтэйчүүдийн 49.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгааг НЭМҮТ-өөс танилуулсан. Тамхины замбараагүй хэрэглээтэй холбоотойгоор эрэгтэйчүүдийн дунд уушги болон амьсгалын замын эрхтний эмгэг түгээмэл тохиолдож байгааг мэргэжлийн эмч анхааруулсаар байгаа билээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн уушгины эмч Ц.Батцэнгэл:

Ц.Батцэнгэл: Вирусийн гаралтай ханиаданд антибиотик битгий хэрэглэ. Харин...Уушгины эмчийн хувьд хэлэхэд амьсгалын замын өвчин, тэр дундаа уушгины өвчинд эрэгтэйчүүд илүү өртдөг. Монголд эрэгтэйчүүдийн 48 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Тамхины найрлага дахь 2000 төрлийн хорт бодис нь эрүүл мэндийг хордуулдгаас 43 нь хорт хавдар үүсгэнэ. Уушгины хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 90-ээс дээш хувь нь тамхичин хүмүүс байдаг.  

15 жил тамхи татахад уушгинд эргэлтгүй өөрчлөлт ордог. Байнга тамхи татаж хортой бодисоор цочроогоод байвал эрүүл хэвийн амьсгалын тогтолцоо алдагдаж уушгины хамгаалах, шүүх үүрэг нь доголдон уушгины гэмтэл үүсдэг. Гуурсан хоолойн архаг үрэвсэл болон халдварын бус өвчний үндсэн шалтгаан нь тамхи.    

Тамхи эрүүл мэндэд дөрвөн төрлийн хор хөнөөлтэй гэж үздэг. Нэгдүгээрт, зөвхөн уушги биш, бүх эрхтэн системийг хордуулна. Хоёрдугаарт, Хорт хавдар үүсгэх үйлчилгээтэй. Гуравдугаарт, Галтай харьцдаг учир тэсэрч дэлбэрэх аюултай. Дөрөвдүгээрт, Ургийн гаж хөгжил үүсгэх эрсдэлтэй. Зүрх судас, амьсгалын эрхтэн тогтолцоо, мэдрэлийн тогтолцооны эмгэгийн шалтгаан болно. Түүн дотроо амьсгалын эрхтэн тогтолцоо тамхинд хамгийн их хорддог. Олон жилийн турш тамхи татвал  уушгины архаг бронхит үүснэ. Бронхитын үед хий ханиалгаж, цэр гарна. Гурван сараас дээш хугацаанд ханиалгаж, цэр гарч байгаа бол бронхит гэж оношилно. Тамхичин хүмүүс тэрийгээ өвчин гэж тооцохгүй хий ханиалгаад олон жил явдаг нь эрүүл мэндэд маш аюултай. /эх сурвалж: gogo.mn/" хэмээжээ.

Монгол эрчүүдийн хувьд архи тамхины буруу хэрэглээ, амьдралын буруу хэвшил мөн өөрийгөө үл хайхардаг зан чанараас нь үүдэн идэж байгаа хүнс нь ХООЛ БИШ ХОР, хэрэглэж байгаа зүйлс нь /архи, тамхи гэх мэт/ хэрэглээ бус АМЬДРАЛЫН ДАЙСАН болсоор тэдний НАСНЫ ХЭМЖЭЭ БАГАСЧ, АМЬДРАХ ЗАМ НЬ БОГИНОСДОГ.

Монгол эр хүнийг хэнэггүй, өөрийгөө тоодоггүй болгож байгаа зүйлс бол багаас нь түүнд өгсөн НИЙГМИЙН ХҮМҮҮЖИЛ. “ЭР ХҮН УЙЛДАГГҮЙ”, “ЭР ЮМ БАЙЖ ЮУН СҮРТЭЙ ЮМ”, “ЭР ХҮН ГҮНДҮҮГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ” зэрэг нийгмийн хэвшмэл ойлголт нь эр хүнийг багаас нь өөрийгөө тоодоггүй, хэнэггүй нэгэн болгож өсгөдөг. Эргээд ирэх үр дагавар нь олон янзын өвчин зовуурь, хорт хавдар. Нийгмээс энэ ойлголтыг арилгаж “ҮЛ СОНСОХ” шинэ хэв маягийг бүтээгч, өөртөө анхаардаг “ШИНЭ ЦАГИЙН ЭРҮҮЛ МОНГОЛ ЭР ХҮН” байхыг уриалсан “МОНОС ХҮНС”-ийн хамт олонд талархлаа.

1 хүн, гадаа ба хөшөө дурсгал нарын зураг байж магад

хөшөө дурсгал ба гадаа нарын зураг байж магад

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.35.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.