ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Үйл явдал
/
2023-03-17
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, голын хөндийгөөр -5 -10 градус  хүйтэн, Хангай, Хөвсгөл,  Хэнтийн уулархаг нутаг,  Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр  -4 +1 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8 +13 градус, бусад нутгаар +1 +6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө +1 +3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 градус орчим байна.

05 цагт Улаанбаатарт:-14 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.195.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.