Яруу найрагч Ц.Хуланг цагдан хорих хугацааг сунгажээ
Үйл явдал
/
2023-03-17
Яруу найрагч Ц.Хуланг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр өчигдөр/2023.03.16/ гарчээ.

Түүнийг 2023 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн цагдан хорьсон.

Тагнуулын Ерөнхий Газрын мөрдөн шалгах газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн түүнийг яллагдагчаар татаад байгаа тухай мэдээлж байв.

Хуулийн заалт:

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.5.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.