Турк улсад үүрэг гүйцэтгэсэн 35 алба хаагчийг “Шударга журам”, "Энхийн төлөө” медалиар шагналаа
Үйл явдал
/
2023-03-18

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх БНТУ-д эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн тусламжийн үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд төрийн медаль гардууллаа.

Тодруулбал, төр, засгийн өгсөн үүрэг, даалгаврыг нэр төртэй, мэргэжлийн өндөр түвшинд биелүүлсэн 35 алба хаагчийг “Шударга журам”, “Цэргийн хүндэт” болон “Энхийн төлөө” медалиар шагнасан юм.

Монгол Улсын баг БНТУ-д үүрэг гүйцэтгэхдээ найман хүн /үүнээс гурван хүүхэд/-ийг нуранги дороос гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж, 19 хүн /үүнээс зургаан хүүхэд/-ий цогцсыг гаргасан юм. Цэргийн 11 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг 72 хүүхэд, 359 эрэгтэй, 218 эмэгтэй, нийт 649 хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн.

Цаг агаарын хүнд нөхцөл, газар хөдлөлтийн байнгын аюул, эрсдэлийн дор өндөр зохион байгуулалттай, чадварлаг ажиллаж, олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалсан бие бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн зүгээс талархал илэрхийлэв.

Мөн онцгой хариуцлагатай, нэр хүндтэй албанд хүчин зүтгэж байгаа алба хаагчид болон тэдний гэр бүл, үр хүүхдүүд, хөдөлмөрийн хамт олонд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Энэ ажиллагаа нь Монгол Улсын хувьд анхны далайцтай, шуурхай, мэргэжлийн түвшний олон улсын эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн цогц ажиллагаа болон түүхэнд үлдэж байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээллээ.

May be an image of 6 people, people standing and indoor

May be an image of 5 people and people standing

May be an image of 6 people, people standing and indoor

May be an image of 6 people and people standing

May be an image of 6 people, people standing and indoor

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.159.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.