Спорт наадмын аваргууд тодорлоо
Үйл явдал
/
2022-11-08
Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/497 дугаар захирамжаар зохион байгуулагдаж байгаа Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Спортын IV наадмын Волейболын шигшээ тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд Ус сувгийн Удирдах газрын Спорт зааланд амжилттай явагдлаа.
Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 20 багийн 160 албан хаагч өрсөлдсөнөөс
эмэгтэйчүүдийн төрөлд
НЭГДҮГЭЭР БАЙР-т УЛААНБААТАР ХОТЫН УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР-ын баг;
ХОЁРДУГААР БАЙР-т ЗОРЧИГЧ ТЭЭВЭР НЭГТГЭЛ-ийн баг;
ГУРАВДУГААР БАЙР-т НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР-ын баг тус тус шалгарсан бол
эрэгтэйчүүдийн төрөлд
НЭГДҮГЭЭР БАЙР-т ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗАР-ын баг;
ХОЁРДУГААР БАЙР-т ЗОРЧИГЧ ТЭЭВЭР НЭГТГЭЛ-ийн баг;
ГУРАВДУГААР БАЙР-т УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР-ын баг тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцсон нийт баг хамт олонд талархал илэрхийлье.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.176.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.