ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Үйл явдал
/
2023-03-19
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй . Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -5 -10 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1 +4 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8 +13 градус, бусад нутгаар +3 +8 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө +3 +5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +2 +4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +2 +4 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт:-10 градус хүйтэн, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.105.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.