ЗУРХАЙ: Үс засуулбал сүлд тэнэж одно
Үйл явдал
/
2023-03-20
ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР
  • Аргын тооллын: 2023.03.20, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 06.56-19.03
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.77.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.