ҮЙЛ ЯВДАЛ: Хүүхэд хамгааллын “ШҮГЭЛ” төслийг эхлүүлж буй талаар мэдээлнэ
Үйл явдал
/
2023-03-20

08.00-11.30 цагт: ЭМЯ-нд: Эрүүл мэндийн салбарынхны “Эмчээ сонсъё” уулзалт болно. Мөн “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буй талаар ЭМЯ-наас хэвлэлийн бага хурал зарлажээ.

09.00 цагт: “Туушин” зочид буудалд: Дэлхийн ойн өдрийг угтан ”Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” үндэсний VI хурал болно. 

09.00-12.30 цагт: Засгийн газрын XI байрны “Инновац” танхимд: Монгол Улсын шүүгчид олон улсын шүүгч нараас туршлага судлах хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Канад улсын Алберта мужийн Хааны дээд шүүхийн ерөнхий шүүгч Мэри Моро болон бусад мужийн ерөнхий шүүгч нар оролцоно.

08.30-11.00 цагт: “Миллениум Плаза” төвд: Хүүхэд хамгааллын “ШҮГЭЛ” төслийг нийслэлийн Баянзүрх дүүргээс эхлүүлж буй талаар мэдээлнэ.

15.00 цагт: “Блю Скай” зочид буудалд: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн цогц төв байгуулах талаар ЭМЯ, БШУЯ, ХНХЯ-наас хамтарсан уулзалт зохион байгуулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.106.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.