НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
Үйл явдал
/
2023-03-20

"НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт /2023.03.22/ 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд явагдана" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ. 

Энэ удаагийн тохиролд 2023 оны хоёрдугаар сарын 1-28-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах тул системд баримтаа бүртгүүлэхийг сануулав.

Иргэд сугалааны тохиролд хөндлөнгийн хянагчаар оролцох бол Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газарт хүсэлтээ гаргах боломжтой аж.

Өнгөрсөн сард гурван иргэн супер шагналын эзэн болж 5-30 сая төгрөг авчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.139.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.