Номын нээлт боллоо
Үйл явдал
/
2022-12-01

/2022.11.30/ Өнөөдөр Монголын орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны ҮЭХ болон “Ололт амжилтын түлхүүр” ХХК-ны хамтын бүтээл ОЛОН УЛСЫН ХЭМАБ МЕНЕЖМЕНТ ТОГТОЛЦООНЫ ISO450001:2018 стандартыг хэрэгжүүлэгчдэд зориулсан гарын авлага номын нээлт МҮЭ-ийн холбооны төв зөвлөлийн хурлын танхимд боллоо. Тус арга хэмжээнд ХНХЯ-ны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан, МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Рагчаа, МОСНААҮА-ны ҮЭХ-ны дарга Б.Жавзандулам, “Ололт амжилтын түлхүүр” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Батхүү, ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр, Барилгын хөгжлийн төвийн НАА-н хэлтсийн дарга Б.Ганбаатар нар болон хамтрагч байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.37.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.