HR2022 чуулган амжилттай зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2022-12-01


Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “HR-2022” чуулганд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл, дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, ОСНААУГ-ын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцов. Чуулганы нээлтэд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейниг нар үг хэлж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, Д.Баатарсайхан нар хүний нөөцийн удирдлагын чиглэлээр танилцуулга хийж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд хүний нөөцийн мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх, Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхэд анхаарах асуудал, байгууллагын энгейжментийг сайжруулах болон тулгамдаж буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд анхаарах талаар хэлэлцсэн болно. “HR-2022” чуулганы удирдамжийн дагуу “Ажилтнуудын идэвхжүүлэх нь” сэдэвт танилцуулгыг ОСНААУГ-ын Захиргаа хуулийн хэлтсээс бэлтгэн хэлэлцүүлэх зэргээр идэвхтэй оролцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.0.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.