Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын архивын ажилтнууд 95 жилийн ойн өдөр “ЖУУХ БИЧИГ”-ээр шагнууллаа
Үйл явдал
/
2022-12-06
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын архивын ажилтнууд 95 жилийн ойн өдөр “Жуух бичиг”-ээр шагнууллаа
Өнөөдөр /2022.12.05/ Монгол Улсад орчин цагийн архивын алба үүссэн 95 жилийн ойн өдөр тохиож байгаа билээ. Анх 1927 оны арванхоёрдугаар сарын 5-ны энэ өдөр Судар бичгийн хүрээлэнд хуримтлагдсан бичиг цаасыг эмхлэн цэгцлэх ажилтны орон тоог бий болгож, Их шавийн Өрлүүд аймгийн Ц.Лувсанг томилсноор орчин цагийн архивын албаны үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Тэгвэл орчин цагийн архивын алба үүсгэн байгуулагдсаны 95 жилийн ой, “Архивчдын өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдыг Архивын Ерөнхий Газрын “Жуух бичиг”-ээр шагнасан ба ОСНААУГ-ын архив алба хэрэг хөтлөлт хариуцсан 6 ажилтан энэхүү шагналыг хүртлээ.
Тодруулбал ОСНААУГ-ын Архив бичиг хэргийн зааварлагч арга зүйч М.Саранцэцэг, ОСНААУГ-ын харьяа ХҮТ-1 Э.Цолмон, ХҮТ-4 О.Энхтүвшин, ХҮТ-10 А.Алтансарнай, ХҮТ-12 Ц.Байгалмаа, ХҮТ-14 Б.Мөнхмаа нар Архивын Ерөнхий Газрын “Жуух бичиг”-ээр шагнууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.31.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.