Хэрэглэгчдэд үйлчлэх төв 7-ийн сантехникийн засварчин Б.Цоодол улаанбаатар хотын 2022 оны хөдөлмөрийн аварга боллоо
Үйл явдал
/
2022-12-29
Жил бүр нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаан, хөлс хүчээ зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн, хийсэн ажлаараа хамт олон, дүүрэг, хороо, нийслэлээ манлайлсан хөдөлмөрийн аваргуудаа тодруулдаг уламжлалтай.
Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдралын төлөө ажиллаж орон сууц нийтийн аж ахуйн байгууллагыг хөгжүүлэх үйлсэд 35 дахь жилдээ идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж буй Хэрэглэгчдэд үйлчлэх төв 7-ийн Сантехникийн засварчин Б.Цоодол Улаанбаатар хотын 2022 оны Хөдөлмөрийн аварга боллоо. Таньд болон танай хамт олонд халуун баяр хүргэе.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.237.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.