ОСНАА-н байгууллагын 2022 оны хөдөлмөрийн аваргууд тодорлоо
Үйл явдал
/
2022-12-29
ОСНАА-н байгууллагын 2022 оны хөдөлмөрийн аваргууд тодорлоо.
Жил бүр ОСНАА-н байгууллагын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаан, хөлс хүчээ зориулж, хийсэн ажлаараа хамт олноо манлайлсан хөдөлмөрийн аваргуудаа тодруулдаг билээ. 2022 оны Хөдөлмөрийн аваргаар дараах ажилтнууд тодорлоо.
Хөдөлмөрийн аварга инженерээр Төв түгээх төвийн Дулаан горим тохируулгын инженер Б.Номиндалай, Баруун түгээх төвийн цахилгааны инженер Н.Очирбаяр, Хөдөлмөрийн аварга машинистаар Төв түгээх төвийн Машинист С.Тогообаатар, Баруун түгээх төвийн машинист Т.Алтангэрэл, Зүүн түгээх төвийн Машинист Ч.Эрдэнэбаатар, Хөдөлмөрийн аварга засварчнаар Хэрэглэгчдэд үйлчлэх төв 1-ийн Сантехникийн засварчин З.Оюунбаатар, Хэрэглэгчдэд үйлчлэх төв 11-ийн Сантехникийн засварчин Ж.Энхбат , Хэрэглэгчдэд үйлчлэх төв 12-ын Сантехникийн засварчин Ч.Мөнхбаяр , Хэрэглэгчдэд үйлчлэх төв 6-ын Сантехникийн засварчин Л.Баянбилэг, Хөдөлмөрийн аварга байцаагчаар хэрэглэгчдэд үйлчлэх төв 2-ийн Борлуулалтын байцаагч Б.Бадамцэцэг, Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4-ийн Борлуулалтын байцаагч Б.Баярмаа, Хэрэглэгчдэд үйлчлэх төв 15-ын Борлуулалтын байцаагч Д.Нэргүй , Хөдөлмөрийн аварга мэргэжилтнээр Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4-ийн ХАБЭА-н мэргэжилтэн Ж.Баярмаа, Хөдөлмөрийн аварга даргаар Хэрэглэгчдэд үйлчлэх төв 5-ын Дарга Ц.Амарсайхан, Хөдөлмөрийн аваргаЦахилгаанчнаар Хэрэглэгчдэд үйлчлэх төв 10-ын Дуудлагын цахилгаанчин Ж.Ариунболд, Хөдөлмөрийн аварга санхүүгийн ажилтнаар Хэрэглэгчдэд үйлчлэх төв 11-ийн Ахлах нягтлан бодогч Ш.Батсүрэн, 2022 оны Хүндэт дэвтэрт Төв түгээх төвийн дарга М.Оюунчулуун, Баруун түгээх төвийн машинист С.Отгонбаатар, Хэрэглэгчдэд үйлчлэх төв 15-ын Сантехникийн засварчин Р.Гантөмөр нарыг хүндэтгэн алдаршууллаа.
Мөн тус газарт тогтвор суурьшилтай ажлын амжилт гарган ажиллаж буй 30 ажилтанг Хүндэт өргөмжлөлөөр , 34 ажилтанг Өргөмжлөлөөр, Архив, бичиг хэргийн зааварлагч арга зүйч М.Саранцэцэг Архивын ерөнхий газрын Жуух бичгээр, Хүний нөөцийн мэргэжилтэн Э.Пагамдулам БХБЯ-ны Жуух бичгээр, Хяналтын инженер Б.Оюунболд, Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн Ц.Бямбадорж нар МЗХ-ны шагналаар тус тус шагнагдлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.18.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.