Хотын гол гудамж замуудад давс, бодисны цацалт хийж эхэллээ
Үйл явдал
/
2022-11-20
Нийслэлд 2022.11.18-ны өдрийн 13 цагаас орж эхэлсэн цас орж эхэлмэгц замын хүндрэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүй даваа гүвээ, хотын гол гудамж замуудад давс бодис цацах тусгай техник хэрэгсэл бэлэн байдалд байж нэгдсэн командаар давс, бодисны цацалт хийж эхэлсэн.
Нийслэлийн 7.8 сая метр квадрат замын цэвэрлэгээнд замын халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж тусгай зориулалтын 94 машин техник, 579 зам талбайн үйлчлэгч ажиллалаа. Нийт замуудад зориулалтын 185 тонн бодис, 282,9 тонн давс зам талбайд цацаж халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлсэн.
Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2,839 аж ахуйн нэгж байгууллага орчны 50 метр буюу нийт 171,248 мкв талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн.
Авто машины зорчих хэсгийн 80 хувьд зориулалтын давс, бодис цацагдсан бөгөөд явган замын цэвэрлэгээ хангалтгүй байгаад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт албан хаагчид болон Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын хариуцсан алба хаагчид, хэсгийн ахлагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ иргэн, аж ахуйн нэгжүүдийг цас цэвэрлэгээнд гарах, орчны 50 метрийн цэвэрлэгээг хийх чиглэл өгч төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.196.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.