Д.АМАРБАЯСГАЛАН: Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирээгүй
Үйл явдал
/
2023-03-21

Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас мэдээлэл хийж, нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокурорын байгууллагад хүргүүлэх талаар мэдэгдсэн.  Тодруулбал,  АТГ-аас "Нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад зарим УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг асуудлыг хөндөх нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлсэн" хэмээн мэдэгдсэн. Гэвч өнөөг хүртэл прокуророос Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д ирүүлээгүй байна.

Одоогоор Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирээгүй байна. Хэрвээ хүсэлт ирүүлбэл УИХ хэлэлцэнэ. Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарын хүсэлтийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ, сайд болон УИХ-ын гишүүнээс нь чөлөөлнө. Засгийн газрын тухайн хуулиараа 14 хоногийн дотор Ерөнхий сайд дараагийн сайдыг томилох заалттай гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.135.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.