50 настай иргэнийг 25 удаа хутгалж АМЬ НАСЫГ НЬ ХӨНӨӨСӨН этгээдүүдийг баривчилжээ
Үйл явдал
/
2023-03-21

Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 15-ны  өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Хүн нас барсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Мөрдөн шалгах ажиллагаагаар тус хороонд оршин суудаг 50 настай, эрэгтэй "Э" гэгч энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнө биедээ 25 удаагийн зүсэгдсэн шархтай амь насаа алдсан хэргийг 32 настай, эрэгтэй "О" гэгч нь 31 настай, эрэгтай "Э" гэгчтай хамтран үйлдэж, хохирогчийн Land Cruser маркийн тээврийн хэрэгслийг хулгайлан зугтсан болохыг илрүүлэн, баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.37.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.