“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК нэг тонн нүүрсийг 182,1 ам.доллароор худалдлаа
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-03-21
“Эрдэнэс Тавантолгой” ХК  /2023.03.17/ нүүрсний ээлжит цахим арилжааг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн цахим арилжаанд БНХАУ-ын Xianjiade Energy resources International, “Shuangquan Energy, Wangjin Energy зэрэг гурван компани оролцож нэг тонн нүүрсийг 178,6 ам.доллароос дуудаж 182,1 ам.доллароор арилжлаа. Цахим арилжааны ялагчаар Wangjin Energy компани шалгарч 5 багц буюу 32 мянган тонн түүхий коксжих нүүрсийг хамгийн өндөр үнээр буюу нэг тонныг 182,1 ам.доллароор худалдан авлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.107.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.