БЗД-ийн хэмжээнд “Бүрэн угааж-Бүтэн байдлыг хангуулъя” уриатай хаврын их цэвэрлэгээний сарын аян явагдаж байна
Үйл явдал
/
2023-03-21

Баянзүрх дүүргийн хэмжээнд “Бүрэн угааж-Бүтэн байдлыг хангуулъя” уриатай хаврын их цэвэрлэгээний сарын аян явагдаж байгаа бөгөөд энэхүү аяныг 5 үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд нэгдүгээр үе шат буюу Хүүхдийн тоглоомын талбайн цэвэрлээгээний ажил хийгдэж байна.

Баянзүрх дүүргийн хэмжээнд “Бүрэн угааж-Бүтэн байдлыг хангуулъя” уриатай хаврын их цэвэрлэгээний сарын аян явагдаж байна.
Аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Эко тохижилт үйлчилгээ ОНӨАТҮГ-ын ажилчид,
-4 дүгээр хороо виллмартын тоглоомын талбай
-6 дугаар хороо 21р сургуулийн талбай
-22 дугаар хороо Алтан-Өлгий бунхны урд тоглоомын талбай
-28 дугаар хороо Хужирбулангийн тоглоомын талбайг цэвэрлэж, угаахаас гадна аюулгүй байдлыг хангахаар засвар үйлчилгээний ажлуудыг хийж байна.
Мөн дүүргийн хэмжээнд хүүхдийн тоглоомын талбайн цэвэрлэгээг хороод болон Сууц өмчлөгчдийн холбоод хариуцан хийнэ.
Ирэх 7 хоногоос аяны хоёрдугаар үе шат болох хайс, хашлага, сандал, хогийн сав, хөшөө дурсгал, үерийн далан сувгийн цэвэрлэгээний ажил эхлэх тул иргэд, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.194.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.