САНАЛ АСУУЛГА: Зуны цагийн хуваарьт шилжүүлэхийг Та дэмжиж байна уу?
Үйл явдал
/
2023-03-21
Засгийн газраас зуны цагийн тоололд шилжүүлэх буюу цагийн тооллыг нэг цагаар ухраах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулжээ.



ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Зуны цагийн хуваарьт шилжих эсэх талаар яамдаас санал авч байна. Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, эрчим хүчний хэмнэлт, эдийн засгийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг. Сурагчдын амралт ирэх долоо хоногт эхлэхтэй уялдуулан цаг хөдөлгөх зохицуулалтыг оруулах зорилгоор санал авч эхэллээ” хэмээн цахим хуудаснаа мэдээлжээ. 

Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар “Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн тогтоол”-ыг хүчингүй болгосон. 

Уг тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн тухайн жилийн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн бямба гарагийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байсан юм.

Тухайн үед цагийн тооллыг урагшлуулж, хойшлуулах нь  иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэв маягт сөрөг нөлөөлөхөөс гадна олон улсад мөрдөгдөж байгаа нислэгийн болон төмөр замын хуваарьт өөрчлөлт оруулдаг зэрэг шалтгаан дурдаж байв. 

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.187.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.