ЦАГ АГААР: Цас орж, цасан шуурга болон шороон шуургатай
Үйл явдал
/
2023-03-22

 

Өнөөдөр  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -15 -20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10 -15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +1 +6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн болон өмнөд хэсгээр -1 -6 градус, бусад нутгаар -6 -11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө  -11 -13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө  -12 -14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:   Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө  -13 -15 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.87.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.