ҮЙЛ ЯВДАЛ: Монгол ахан дүүстээ цусаа бэлэглэх үйл ажиллгаа болно
Үйл явдал
/
2023-03-22

09.30 цагт: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан зохион байгуулж буй “Цэнхэр алт” Үндэсний чуулганыг угтсан гурав  дахь салбар хуралдаан  “Усны салбарын эрх зүйн орчны тулгамдсан асуудал” сэдвээр болно.

-Засгийн газрын хуралдаан болно.

09:00 цагт: Буриад залуус Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, дараа нь Цусны төвд очиж элэг нэгт Монгол ахан дүүстээ цусаа бэлэглэх үйл ажиллгаа болно.

10.00 цагт: УИХ-ын байнгын хороод хуралдана. Төрийн албан хаагчийн ёс зүйн  хуулийн төслийн талаар төрийн албан хаагчдын төлөөлөлтэй санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болно. Мөн “Бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг болно.

10:00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Олон улсын тээврийн форумын SIPA хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан төслийн баг “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь” төслийн үр дүнг танилцуулна. 

10.00 цагт: Нийслэлийн захиргааны 5-р байрын Иргэний танхимд:Стандарт, хэмжилзүйн газраас боловсруулсан "Төрөөс стандартчилал, хэмжилзүйн талаар баримтлах бодлого", "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийн баримт бичгийн төслийг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад танилцуулна.

11.00 цагт: ОБЕГ-т: ҮАБЗ, ОБЕГ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон ТББ-уудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 5 дугаар сарын 24-26-нд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахтай холбогдуулан Хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 

11.30 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:Архивын олон нийтэд нийтлээгүй баримтуудыг багтаасан “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” /МАХН-ын Төв хорооны 1956 оны IV бүгд хурлын тэмдэглэлээс/ номын талаар болон Ю.Цэдэнбал, Ч.Сүрэнжав нарын хооронд Ерөнхий сайд болохын төлөө явуулж байсан ил болон далд тэмцлийн талаар мэдээлнэ.

14:00 цагт: МУИС-д Дэлхийн усны өдрийг тохиолдуулан "Ус-Хөгжлийн түлхүүр" оюутны эрдэм шинжилгээ, онол парактикийн XVII бага хурал болно.
18:00 цагт: “Милиниум Плаза” төвд: JCI байгууллагаас санаачлан хэрэгжүүлэх "Mentorship for rise" төсөлт хөтөлбөрийн нээлт болно. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.100.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.