М.ЦОГТБААТАР: Гурван настай хүүд минь хандивийн гараа сунгахыг хүсэж байна
Үйл явдал
/
2023-03-23

Хойд эцэгтээ зодуулж, эмнэлэгт хүргэгдсэн гурван настай хүү өдгөө 14 дэх өдрөө ухаангүй байгаа бөгөөд амьсгалын аппаратаас гарч, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм. Хүүгийн аав М.Цогтбаатар хүүгээ эмчлүүлэхээр Турк Улсыг зорих гэж байгаа бөгөөд хандивын аян эхлүүлээд байна.

М.Цогтбаатар:

Хүүг маань зодуулсны дараахан ээж нь аваад бөө дээр очсон байсан. Нөгөө бөө нь ч шууд л эмнэлэг яв гэсэн байгаа юм. Хэрвээ очоогүй байсан бол хав дараад нуучих л байсан байх.

Одоо хүртэл ухаан ороогүй байгаа ч өмнөхөөсөө бол дээрдсэн. Өмнө нь бараг эмчилгээгүй гэсэн хариу өгч байсныг бодвол одоо дээрдсэн. Аппаратнаасаа гарч, амин үзүүлэлтүүд нь дээшилсэн. Одоо цаашид илүү сайн эмчлүүлэхийн тулд эмнэлгийн эмч ажилтнуудтайгаа ярилцаад Бүгд Найрамдах Турк Улсад эмчилгээ хийлгэхээр шийдсэн. Тиймээс ард түмнээсээ дэмжлэг туслалцаа, хандивыг гуйж байгаа юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.139.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.