ЦЕГ: Цэцэрлэгийн багш хүүхэд зодсон гэх дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна
Үйл явдал
/
2023-03-23

Хоёр настай хүүхдийг маань цэцэрлэгийн багш нь ийм болгочихлоо хэмээн дух нь хөхөрсөн хүүхдийн зургийг нэгэн иргэн өөрийн фэйсбүүк хуудсандаа оруулжээ.

Тэрбээр "Гуравдугаар сарын 20-нд хүүхдээ цэцэрлэгээс авахад ийм болсон байсан. Багшаас нь асуухад "Анги дээрээ тоглож байхад нь хүүхэд ийм болгочихлоо" гэсэн хариу тайлбар өгсөн. Гэтэл маргааш өглөө нь камерын бичлэг шүүхэд охиныг минь цэцэрлэгийн хаалганаас авхуулан чирсээр ариун цэврийн өрөө рүү оруулан таван минут орчим байлгаж байгаа дүр зураг харагдлаа. Багшаас өөр хүн манай хүүхдэд хүрээгүй" хэмээн тайлбар бичсэн байна. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Гуравдугаар сарын 21- ний өдөр миний охины цэцэрлэгийн багш зодож гэмтэл учруулсан байна" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Охины гэмтэлд гэмтлийн зэрэг тодорхойлуулахаар шинжээч эмч томилсон.

Гэмтлийн зэргээс шалтгаалан эрүүгийн хэрэг эсвэл зөрчлийн хэрэг нээх асуудал яригдана. Хэрэв гэмтлийн зэрэг гарвал эрүүгийн хэрэг нээн шалгаж, прокурорт саналаа танилцуулна" гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.189.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.