Малдаа яваад сураггүй алга болсон малчдын цогцсыг олжээ
Үйл явдал
/
2023-03-24

Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн Дарьхантын гол гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 225 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ Тус сумын харьяат малчин Г-нь 03.21-ний өдрийн 17:00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 19:42 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн 03.22-ны өдрийн 07:25 цагаас малчин Г /54 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:40 цагт гэрээс нь урд зүгт 4 км-ын зайтай тус сумын Урт багийн “Дарьхантын гол” гэдэг газраас тухайн малчны цогцсыг олж, ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн.   

Түүнчлэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн “Баянголын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд  зүгт 115 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ Өмнөдэлгэр сумын харьяат малчин Г нь 03.21-ний өдрийн 17:00 цагийн орчим мотоциклтой малаа хариулж яваад сураггүй болсон тул тус сумын мэргэжлийн ангиас эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар 03.22-ны өдрийн 10:21 цагт тухайн малчны цогцсыг олсон тухай  мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт 03.22-ны өдрийн 16:00 цагт мэдээлсэн байна. 

Өмнөдэлгэр сумын мэргэжлийн ангийнхан малчин Г /61 настай, эрэгтэй/-ыг 03.21-ний 18:10 цагаас эрэн хайх, ажиллагааг зохион байгуулсан бөгөөд 03.22-ны өдрийн 10:21 цагт гэрээс нь 0.5 км-ын зайтай “Баянбулаг” гэдэг газраас цогцсыг нь олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.158.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.