БГД -ийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байршуулсан 101 гадна зар сурталчилгааны самбарыг буулгалаа
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-03-25
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/20 дугаар тушаал, Дүүргийн Засаг даргын 2023 оны А/90 дугаар захирамжаар Дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, Худалдаа үйлчилгээний газрын гадна зар сурталчилгааны стандарт шаардлага хангаагүй самбаруудыг гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн буулгаж эхэллээ.

Тодруулбал, дүүргийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангаагүй 469 мэдээллийн самбар байгаа бөгөөд самбар эзэмшигч бүх аж ахуй нэгжүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Гэвч аж ахуйн нэгж, байгууллагууд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон замын хөдөлгөөний хяналтын камер, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ хааж, авто зам, явган замын хөдөлгөөнд саад учруулахуйц хуучирч муудан, өнгө үзэмжгүй хаягийг зөвшөөрөлгүй самбаруудаа буулгаагүй. Иймд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс хамтран зөрчлөө арилгаагүй, шаарлага биелүүлээгүй 101 байгууллагын самбарыг эхний ээлжинд буулгаад байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.21.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.