Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгов
Үйл явдал
/
2023-03-25

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн. Түүний хувьд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Иймд тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболдыг сонгох тухай асуудлыг өнөөдрийн чуулганаар хэлэлцэв. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тус намын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Энхболдыг нэр дэвшүүлж буйгаа танилцуулсан.

Тэрбээр "УИХ-ын гишүүн Н.Энхболд нь УИХ-д зургаан удаа сонгогдсон, төрийн байгууллагын бүх л шатанд ажиллаж байсан туршлагатай хүн. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Батлан хамгаалахын сайдаар ажилласан туршлагатай. 

Түүний туршлага, чадварыг үнэлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохоор нэр дэвшүүлж байна" гэлээ.

Гишүүдийн олонх Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн юм. Улмаар байнгын хорооны даргыг сонгох УИХ-ын тогтоол батлагдсанд тооцлоо. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр батлав. 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.205.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.