Монголын ихэр тамирчид Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Бүх Хятадын ой тогтоолтын аваргуудтай ӨНӨӨДӨР өрсөлдөнө
Үйл явдал
/
2023-03-25

Тархины хязгааргүй чадварыг харуулах зорилготой Хятадын хамгийн олон үзэгчтэй “SUPER BRAIN” телевизийн шоу нэвтрүүлгийн Монголын Оюун Ухааны Академийн тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын маань оролцсон дугаар өнөөдөр 21:10 цагт цацагдахаар боллоо. 

Тэдний өрсөлдөгчид:

1. “Super Brain” шоунд 3 удаа оролцон ялалт байгуулаад байсан “Тархины хаан” буюу “Brain King” хочтой Cheng Zhi Qiang,

2. 2022 оны Бүх Хятадын ой тогтоолтын АВАРГА, “Хийсвэр зураг” төрлийн Дэлхийн рекорд эзэмшигч Xu Yangran нар юм.

Манай 2 гайхамшгийг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Жич: Хятадын Jiangsu телевизээр гарна. Бид пэйж дээрээ орчуулгатайгаар шууд дамжуулалт явуулахыг хичээнэ /https://www.facebook.com/intellectualacademy/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.12.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.