ҮЙЛ ЯВДАЛ: “Мянган инженер" төслийн оюутнуудад батламж гардуулна
Үйл явдал
/
2023-03-27

08.00 цагт: Монголын Банкны холбооноос банкны салбарын тоймыг танилцуулна.

08:30 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд: Бүжгийн спорт, нийтийн цэнгээнт бүжгийг хөгжүүлэн, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хүн домог” бүжгийн их наадмыг зохион байгуулна.

10.00 цагт: УИХ дахь намын бүлгүүлд хуралдана.

11:30 цагт: Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст: Гоо сайхны эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж, эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсон иргэн мэдээлэл өгнө.

12:00 цагт: “One Event Hall”-д.Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачилгаар зохион байгуулж буй “Эмчээ сонсъё” ээлжит уулзалт хэлэлцүүлэг болно. Энэ удаад УИХ-ын гишүүд, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, ЭМДЕГ, Эрүүл мэндийн ажилтнуудын ҮЭ, эмч нарын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзана.

14:00 цагт: БШУЯ-нд: "1000 инженер" төслийн энэ жил явах оюутнуудад батламж гардуулах ёслол болно. /401 тоот/


-Театрын өдрийг тохиолдуулан оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах “Мөнгөн мод-2023” хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.150.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.