ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал” хэлэлцүүлэг болно
Үйл явдал
/
2023-03-28

09.00 цагт: Төрийн ордонд: “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлэг болно. 

10.00 цагт: ГЕГ-т: Гаалийн байгууллагаас ААН, иргэдэд зориулсан “Цахим гааль өдөрлөг” зохион байгуулж буй талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлнэ

10.00 цагт: УИХ-ын байнгын хороод хуралдана. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар мэдээлнэ.

10.00-13.00 цагт:”Блью Скай” зочид буудалд: “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал” хэлэлцүүлэг болно. 

11:00 цагт: Монголын Банкны холбоо болон Банк, санхүүгийн академиас "Банкны харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа" болон "Банкны салбарын 2022 оны тойм" судалгаа, банкны салбар, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулна. 

14.20 цагт: МҮХАҮТ-д: "Lady Entrepreneur-2023" үйл ажиллагаа болно. Бизнес дэх эмэгтэйчүүдийн манлайллын талаар хэлэлцэж, шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд шагнал гардуулна.

-"Агаарын бохирдол ба эхчүүд, хүүхдийн эрүүл мэнд" хэлэлцүүлэг болно. 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.80.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.