СХД: Сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2023-03-29
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Худалдан авах ажиллагааны удирдлага, аргачлал, зохион байгуулалт, үнэлгээний хорооны зохион байгуулалт, тендерийн баримт бичиг боловсруулах, цахим системийн ашиглалт, авлигын эсрэг хуулийн тухай” мэдлэг олгох, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Тус сургалтад худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба, Захиалагчийн алба, Тохижилт Цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ, Дотоод аудитын албаны нийт 37-н албан хаагч хамрагдлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.154.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.