ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цас  орж, зөөлөн цасан шуурга шуурна
Үйл явдал
/
2023-04-03
Цас ихтэй газруудад ялангуяа Улаанбаатар хот орчимд шар усны үерийн эрсдэлээс анхааруулж байна.

Нутгийн баруун хэсгээр  үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай Хангайн уулархаг нутгаар цас  орж, зөөлөн цасан шуурга шуурна.  Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар  0 +5 градус дулаан,  бусад нутгаар -2 -7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.  Өдөртөө -5 -7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ.  Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Өдөртөө -4 -6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Хур тунадас  орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8  метр.  Өдөртөө -7 -9 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -16 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.134.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.