ҮЙЛ ЯВДАЛ: “Тариалангийн сэргэлт-2023” үндэсний чуулган болно
Үйл явдал
/
2023-04-03

Төрийн ордонд

09:00 цагт “Тариалангийн сэргэлт-2023” үндэсний чуулган болж байна.

10:00 цагт МАН, АН-ын УИХ дахь бүлэг хуралдана. 

“Диспетчерийн үндэсний төв”-д

10:00 цагт ЖАЙКА-ийн дэмжлэгээр “Монгол Улсын эрчим хүчний салбарын инженер техникийн ажилчдын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд RTDS симулятор хүлээн авна.

БГД-ийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд

10:00 цагт Тус дүүргийн ИТХ-ын АН-ын бүлэг Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулсантай холбоотой мэдээлэл хийнэ. 

МҮЭ-ийн холбооны байранд

10:30 цагт Цалин хөлс, хөдөлмөрийн маргаан, ажил хаялт зарласан нөхцөл байдал болон нийгмийн даатгалын багц хууль, ХАБ, эрүүл ахуйн сарын аян, цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 

Спортын төв ордонд

14:00 цагт Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын "Улаанбаатар лиг" волейболын тэмцээний нээлт болно.

ЦЕГ-ын нэг давхарт

14:00 цагт Мөнхцэцэг болон бусад иргэн мөнгө угаасан байж болзошгүй талаарх баримтыг хүлээлгэн өгнө.

“Туушин” зочид буудалд

15:00 цагт “Тариалангийн сэргэлт-2023” үндэсний чуулганы хүрээнд төмс, хүнсний ногоо болон жимс, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан зохион байгуулагдана. 

“Чингис хаан” музейд

18:00 цагт Олон улсын уран бүтээлчдийн баярын өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.37.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.