Идэрийн голд цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
Үйл явдал
/
2023-04-04
Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багын ‘”Дээд гарам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 130км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ Идэрийн голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлага өчигдөр буюу /2023.03.31-ний/ 17:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргалаа.
Он гарсаар бүртгэгдсэн гол, нуурын мөсөнд цөмөрсөн 14 дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 21 иргэний амь насыг аварч, 10 тээврийн хэрэгслийг татан гаргаад байна.
 
May be an image of 10 people, people standing and outdoors
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.223.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.