Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан БНХАУ-ын Ганьсү мужид албан айлчлал хийлээ
Үйл явдал
/
2023-04-04
Баянхонгор аймгийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, аймгийн соёл аялал жуулчлалыг хөгжүүлэх, аймаг орон нутагт нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шилдэг техник технологийг нутагшуулах, импортыг орлох экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүнүүдийг гадаад зах зээлд таниулах, ингэний сүүний үйлдвэрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 03 дугаар сарын 17-ноос 23-ны хугацаанд БНХАУ-ын Ганьсү мужийн Жючуан хот, мужийн нийслэл Ланжоу хотод албан айлчлал хийж,
Баянхонгор аймгийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, аймгийн соёл аялал жуулчлалыг хөгжүүлэх, аймаг орон нутагт нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шилдэг техник технологийг нутагшуулах, импортыг орлох экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүнүүдийг гадаад зах зээлд таниулах, ингэний сүүний үйлдвэрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 03 дугаар сарын 17-ноос 23-ны хугацаанд БНХАУ-ын Ганьсү мужийн Жючуан хот, мужийн нийслэл Ланжоу хотод албан айлчлал хийж, Ганьсү мужийн дарга Рен Зэй Хэй, Жючуан хотын дарга Тан Пэй Хунтай уулзалт зохион байгуулж, аймаг мужийн хооронд найрсаг харилцааг тогтоох, хамтран ажиллах талаар хэлэлцээрийг амжилттай хийлээ.
Хэлэлцээрийн хүрээнд
1. Жючуан хотын 13,000 хүлэмж бүхий ногоон экологийн аж үйлдвэрийн паркт ирэх 04 дүгээр сард багтаан Баянхонгор аймгийн холбогдох 2-4 мэргэжилтнийг 20 хоногийн хугацаанд ажиллуулах, туршлага судлуулах
2. Жючуан хотын Сүбэй сумаас малын бууцыг нано технологийн аргаар боловсруулан гаргадаг эко бордооны үйлдвэрийг манай аймагт нийлүүлж технологичдыг сургаж өгөх
3. Жючуан хотын ногоон экологийн аж үйлдвэрлэлийн паркын жишиг хоёр хүлэмжийг Баянхонгор аймагт хамтран байгуулах
4. Баянхонгор аймгийн Байдрагийн голыг түшиглэн байгуулах Усан цахилгаан станцын боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 10 сурагчийг инженер мэргэжлээр Жючуан хотод сургах
5. Жючуан хотын техник технологийн сургуульд Баянхонгор аймгийн 20 оюутныг Ганьсү мужийн болон БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сургах
6. Хоёр талын урлаг соёлыг хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан сурталчлах зорилгоор соёлын ажилтнуудыг солилцох талаар нэр бүхий зургаан асуудлаар талууд тохиролцож, энэ хүрээнд Баянхонгор сум Жючуан хоттой нөхөрсөг харилцаа тогтоож, Баянхонгор аймаг болон Ганьсү муж хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Мөн Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханаар ахлуулсан албаны төлөөлөгчид Ази тивд сүү боловсруулах технологиороо тэргүүлэгч БНХАУ-ын Ганьсү мужын "Yili" группын үйл ажиллагаа, ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Баруун хошуун дахь Ингэний сүүний үйлдвэр, ингэний фермийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.
Аймгийн удирдлага тэмээ судлалын чиглэлээр 30 гаруй жил дагнан ажиллаж буй нэрт эрдэмтэн, профессор Б.Журамттай холбоо тогтоож, түүнийг түшиглэн Баянхонгор аймгийн ингэний сүүний үйлдвэрийн байгууламж, ажиллах боловсон хүчин, технологич нарыг сургах, туршлага судлуулах асуудлаар харилцан тохиролцож, Баянхонгор аймагтаа үйлдвэрлэсэн ингэний сүүг технологийн дагуу Хятадын зах зээлд нийлүүлэхээр болсон юм.
Ийнхүү Баянхонгор аймаг хил залгаа их гүрний томоохон муж улстай хамтран ажиллаж, аймаг орон нутгийнхаа хөгжил, эдийн засаг, нийгмийн байдлыг сайжруулах, төлөвлөсөн томоохон төслүүдээ хэрэгжүүлэх эхлэл ажлаа амжилттай тавилаа.
.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.0.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.